С.Амарсайхан: “Зүүнбаян рефайнери”-ийн үйл ажиллагааг зогсоох үүргийг өгсөн
2019-04-08

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. “Зүүнбаян рефайнери” ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд хохирол учруулсан асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

 

-Туул голын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компанийн үйл ажиллагааг зогсоон үүрэг даалгаврыг өгсөн. “Идэр интернэшнл” Туул голын эрэг дээр 2.7 га газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компанийг зогсоосон. Мөн надтай холбоотой гэж яриад байгаа “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

 

Би өмнө нь аж ахуй эрхэлж, бизнес хийж байхдаа ч хууль зөрчиж байгаагүй. Тэр компанийн зөвшөөрлийг БОАЖЯ-наас цуцалсан. Шүүх дээр явж байгаа юм билээ. Тэнд 1200 гаруй иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан бол үйл ажиллагаагаа явуулах ёстой хэмээлээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
ККК...:
ГЭРТЭЭ ОЧООД АХДАА ЗОДУУЛАХЫМ БАЙНА ДАА
2019-04-09
1111111:
Хан хиллс, Ривертгарден гээд хотхонууд туулын голын бургасын хядаж барьсан байшингууд баруу тийш тэлсээр зайсангийн гуурэнд бараг туллаа ш дээ
2019-04-08
ганц голоо нэг мөсөн ширгээгээд тэгшилжаагаад байшингууд барьчмаар юмдөө, ус модоор ер нь яадийн гоё байшинд л сууж байвал оркуудад байгаль нтр пад байхгүй, бүх модоо огтолцгоооё үлдсэн хэдэн голдоо алтны компаниуд оруулий хурдхан ширгээж дуусгамаар байнаа ерөнхий сайд анхаараарай
2019-04-08
торсон ахынхаа компанид хориг тавьж чадах уу
2019-04-08
Иргэн:
Барилга байшин барихгүй яах гээд бгаа юм бэ,хотын төвдө л чихээд байх н, барьж л байг нэг айл ч гэсэн цэвэр агаарт байж болдоггүй юмуу, атаархуу там н тогоогоо л ажиллуулаад бх н
2019-04-08
Өнгө үзэмжтэй барилга байшин барьж байж л хот хөгжинө шүү дээ
2019-04-08
Зочин:
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга нарынх нь нүдэн дээр хайр найргүй ухаад малтаад сүйтгэж байхад юугаа хийж байдаг байна...
2019-04-08