Капитал банкны харилцагчдын мөнгийг хэзээ өгөх нь тодорхойгүй байна
2019-04-09

Монголбанк өчигдөр Капитал банкийг татан буулгаж буйгаа мэдэгдэн, үйл ажиллагааг нь зогсоосон. Тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Хаан банкаар дамжуулан иргэдэд олгохоо мэдэгдсэн юм. Хуулийн дагуу 20 сая төгрөг хүртэлх хадгаламж даатгалтай. Тэгэхээр 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг Хаан банкаар дамжуулан иргэдэд олгоно.

 

Монголбанк болон Хадгаламжийн даатгалын корпорацийн хамтарсан ажлын хэсэг хэдэн иргэний ямар хэмжээний хөрөнгийг эргүүлэн олгох тухай жагсаалтыг Хаан банкинд хүргүүлэх ёстой. Харин одоогоор Хаан банкинд энэ тухай албан ёсны мэдээлэл, жагсаалт ирээгүйг тус банкны Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн хэлж байна. Иргэдийн нэрсийн жагсаалт ирсэн тохиолдолд Хаан банк албан ёсны мэдээлэл гаргаж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нь олгож эхлэх аж.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
КАПИТАЛ БАНК:
ХООСОН СЕЙФ Л ҮЛДСЭН. ЭНҮҮГЭЭР ЭРГЭЛДЭХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.... ЮҮҮҮҮҮҮҮ Ч БАЙХГҮЙ ЭЭЭ ....
2019-04-09