Эхнэр, найз бүсгүйгээ хэрхэн өөр шигээ спортын фанат болгох вэ
2019-04-11

Ихэнх эмэгтэйчүүд спортод тийм ч их сонирхолтой байдаггүй. Бараг сонирхдоггүй гэхэд алдахгүй. Харин эрчүүд бол эсрэгээрээ. Тэд спортгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй. Тэгвэл "www.wikihow.com" сайт хайртай эхнэр эсвэл найз бүсгүйгээ өөр шигээ спортын хорхойтон болгох зөвлөгөөг нийтэлжээ. 

 

Алхам №1

 

 

Таны дуртай сагсанбөмбөг, хөлбөмбөг, бокс зэрэг цэнхэр дэлгэцээр гарч байвал ганцаараа бус хоёулаа үзэж хэвшээрэй. Улмаар хамтдаа үзэж байхдаа уг төрлөө тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Спорт таныг татсан шиг эхнэр эсвэл найз бүсгүйг чинь татах болно.

 

Алхам №2

 

 

Зөвхөн цэнхэр дэлгэцээр үзэх бус уг спортыг өөрийнхөө хобби гэдгийг сайн ойлгуулах. Спортын арга хэмжээнд хайртай түүнийгээ дагуулан явахаас гадна өөрийн ур чадвараа гайхуулах, гайхшруулах хэрэгтэй. Таны хоббиг хайртай бүсгүй тань хүндэтгэх болно. Тиймээс хоббигоо нууцлах хэрэггүй.

 

Алхам №3

 

 

Шударга байх хэрэгтэй. Спортод дуртай гэдгээ ойлгуулахаас гадна сонирхол болон хоббиндоо хэр хэмжээний мөнгө зарцуулдаг, хэзээ, хаана спортын арга хэмжээ болох зэрэг нарийн мэдээллээ ч гэсэн хайртай түүндээ хуваалцах хэрэгтэй. Нэг л өдөр таны илэн далангуй зан, байдал түүний сэтгэлийг хөдөлгөж, спортын хорхойтон болоход тусална.

 

Алхам №4

 

 

Ихэнх бүсгүйчүүд сонсож дурладаг. Энэ нь эмэгтэй хүний хамгийн эмзэгхэн, сул тал нь ч байж болно. Тэгэхээр залуу минь дуртай, хайрладаг тамирчин болон клубынхаа талаар түүндээ ярьж, нэг сумаар чих ба зүрх сэтгэлийг нь татаарай.  Нэг л өдөр эхнэр эсвэл найз бүсгүй чинь таниас дутахааргүй спортын галзуу фанат болж магадгүй шүү. 

 

Алхам №5 

 

 

Хамтдаа спортоор хичээллэх. Практик хамгийн чухал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс амралтын нэг өдөр хайртай түүнийгээ дагуулан дуртай спортоороо нэг өдөр хичээллэхийг зөвлөж байна.  Мэдээж энэ сэтгэл хөдөлгөм агшин түүний зүрх сэтгэлийг эзэмдэх л болно. 

 

Алхам №6

 

 

Бэлэг гэхээсээ илүү спортод дуртай болгох бяцхан заль. Дуртай баг эсвэл тамирныхаа багийн өмсгөл, дугаартай өмсгөл бэлэглэх.

 

Алхам №7

 

 

Та л хичээхгүй, сэтгэл гаргахгүй бол таны хобби гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлсөөр л байх болно. Мэдээж өөрийн дуртай, хайртай зүйлсээ нэг эсвэл хоёр гэж дугаарлах хэрэггүй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин