Харри, Опра нар ХАМТРАГЧИД болов
2019-04-11

Их Британийн ханхүү Харри болон Америкийн алдарт хөтлөгч Опра Уинфри нар хамтран сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаарх баримтат нэвтрүүлэг дээр хамтран ажиллахаар болсон талаар хөтлөгч эмэгтэй өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

 

Олон  баримтат дээр тулгуурлан бүтээгдэж буй уг нэвтрүүлэг ирэх 2020 онд  "Apple TV"-ийн платформ дээр цацагдахаар болжээ.

 

Ханхүү, хөтлөгч нар хамтран ажиллаж, баримт болон мэдээлэл цуглуулахаас гадна хамтдаа нэвтрүүлэг хөтлөх гэнэ. 

 

"Бидэнд тулгардаг томоохон сорилт болон бэрхшээлүүдийн талаар шударга яриа хэлэлцээр хийх болно" гэж Кенсингтоны ордноос мэдээлжээ. 

 

Ханхүү "Хатагтай Опратай олон улсад тулгамдаж буй  "амин чухал" цуврал төсөл дээр хамтран ажиллахаар болсондоо туйлаас баяртай байна" гэж хэлэв.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал олон улсад ихээхэн тулгамдаж буй бөгөөд ихэнх улс оронд тахал мэт газар авч буйг ДЭМБ сануулсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
OPRA OBAMAGIIN AVGAINARIIG HARAHAAS ZEVUU HURDEG
2019-04-11