МУБИС-ийн зөвлөх багш Г.Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ
2019-04-11

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордны их танхимд эхэллээ. Зургаадугаар их хурлаас хойш 23 жилийн дараа Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ их хуралд хот, хөдөөгийн 800 багш төлөөлөгчөөр оролцож байна.

 

Их хурлын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар МУБИС-ийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

 

 

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат багш цолоор

 

Нийслэлийн тусгай боловсролын55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг

Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЕБС-ийн бага ангийн багш Г.Гүндэгмаа

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш П.Дулмаа

Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний аргазүйн төвийн захирал С.Цээпил

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор сургуулийн зөвлөх багш М.Шагдарсүрэн

ШУТИС-ийн мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш А.Эрдэнэбаатар нарыг шагнаж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг нар шагналыг гардуулан өглөө.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
23 жил боловсролын салбар сүйрч ээ одоо л сайхан цаг ирэх нь дээ шагнал авсан багш гарт болон их хуралд оролцож буй бүх багш нартаа амжилт бүтээлийн дээдийг eрөөe
2019-04-11