Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2019-04-12

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Олон улсын гэрээний тухай хуульд “Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан байна.

 

Энэ нь Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

 

 Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин