Ассанжийн ойрын холбоотонг зугтахаас нь өмнө саатуулжээ
2019-04-12

"Wikilealks" сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн ойрын холбоотонг амжилттай саатуулсан талаар Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Рома хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

 

Саатуулагдаад буй иргэний талаарх мэдээллийг задруулахаас сайд эрс татгалзсан гэнэ.

 

Ойрын эх сурвалжууд "Ассанжийг цагдаагийнханд баривчлагдсаны дараахан дээрх этгээд Япон руу зугтах гэж байхдаа саатуулагдсан" гэлээ. 

 

Түүнийг Эквадорын экс Гадаад хэргийн сайд Рикардо Патиногийн ойрын холбоотой. Тэднийг холбоотой гэдгийг хангалттай нотлох баримтуудыг гартаа оруулсан" гэж сайд Рома мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

Ассанжийн ойрын холбоотон гэгдэж буй иргэнийг  Ола Бини гэдэг ба тэрбээр Шведийн иргэншилтэй аж. Бини программ хангамж хөгжүүлэгч болохыг сэтгүүлч Вижэй Прашад баталсан байна. 

 

Тэрбээр саатуулагдахаас нэг цагийн өмнө твиттер хуудастаа "Эквадорын цагдаагийнхан намайг баривчлахаар ирж байна. Би айж бас их түгшиж байна" гэж жиргэжээ.

 

Биниг нисэх буудлаас баривчлахаас өмгөөлөгч авах эрхийг нь ноцтой зөрчсөн гэнэ. 

 

"Ассанжийг дахин хамгаалах шаардлагагүй байхгүй" гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өчигдөр мэдэгдээд, түүнд олгосон улс төрийн орогнолоо цуцалсан юм. Уг шийдвэрийн дараахан Лондонгийн цагдаагийн ЭСЯ-ын байр руу нэвтэрч, Ассанжийг хүчээр баривчилан явжээ. 

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түүнийг АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр баривчилсан гэдгээ мэдэгдлээ.

 

Ассанж 2012 оноос тасралтгүй ЭСЯ-нд амьдарсан ба түүнийг Шведийн тал хүчингийн хэрэг харин АНУ-ын тал улсын нууцын зэрэглэлтэй материал задруулсан хэмээн буруутгаж байна. 

 

Британийн шүүх түүнийг Челси Манингтай хуйвалдаж, Пентагоны компьютерын нууц кодыг задруулсан хэмээн яллахаар болжээ.

 

Олон улсын анхаарлын ихээр татаж буй Ассанжийн баривчилгааны дараахан "Хил хязгааргүй сурвалжлагчид" (RSF) байгууллага Британийн эрх баригчдад хандан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд ""Жулиан Ассанжийн хэргийг шалгахдаа дотоодын хууль болон олон улсын хүний эрхийн үүргийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээ, сэтгүүл зүй, тэр дундаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг уриалж байна" гэж дурьджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин