Цукербергийн фэйсбүүк дэх байр суурь ГАНХАЖ эхэлжээ
2019-04-15

Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй "Фэйсбүүк" нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн компани дахь байр суурь нь ГАНХАЖ эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тус компанийн хувьцаа эзэмшигчид Марк Цукербергийг нэн даруй компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн  /ТУЗ/ даргын байр сууринаас түлхэн унагаахаар зэхэж буй гэнэ.

 

Зарим хөрөнгө оруулагчид уг асуудлаар нэн даруй ТУЗ-ыг хуралдаж, шийдвэр гаргахыг ятгаж эхэлсэн байна.

 

Тэд өнгөрөгч зун Марк Цукербергийг ТУЗ-ын даргаас огцруулах санал гаргаж байсан ч дэмжлэг авч чадаагүй аж.

 

Ийнхүү Марк Цукербергийн компани дахь байр суурь нь ганхаж эхэлсэн нь өнгөрөгч 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трампыг ялахад зориулан “Cambridge Analytica” компани ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр “Facebook”-ийн хэрэглэгч 50 сая хүний мэдээллийг хууль бусаар олж авчээ. 

 

ТУЗ-ын гишүүд "Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй нийгмийн сүлжээг удирдаж буй эрхэм улс төрөөс хараат байх учиртай. Тэр хамгийн гол зарчимаа мартсан. Бидэнд бүх зүйлээс хараат, алсын хараатай удирдагч нэн даруй хэрэгтэй байна" гэж мэдэгдэлдээ дурьджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ганхлаа гээд энэ хүн унахгүй л боловуу..энэ хүн чинь фэсебоокыг зохиож бүтээсэг хүн шүү дээ,..өөрөөр хэлбэл фесебоок энэ хүний өмч
2019-04-15
Закөрбөрг
2019-04-15