"Хотын захиргааны шинэ цогцолбор"-ын барилгын ажлын явцтай танилцана
4-16

- Өнөөдөр болох зарим үйл явдлыг товчлон хүргэж байна –

 

НҮБ-ын байр:

10:00 цагт: “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88054340

 

Хан-Уул дүүрэг:

10:00 цагт: Хотын Захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй "Хотын захиргааны шинэ цогцолбор"-ын барилгын ажлын явцтай танилцана.

 

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороодод үйл ажиллагаа эрхэлж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа "Боржин зам" ХХК, "ЭСТО" ХХК, "Очирням" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, шийдвэр гаргана. Утас: 325044, 88187875

 

Үндэсний мэдээллийн төв:

11:30 цагт: “ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны тус сантай 2017 онд байгуулсан гэрээний талаар” Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулна.

 

12:00 цагт: АН-ын гишүүд намаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

 

13:00 цагт: “Зэс эрдэнийн хувь” компаниас хувьцаа авч хохирсон иргэдийн эрх ашгийн хамгаалахаар байгуулагдсан “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос Д.Алтанхуягийн талаар баримттай мэдээлэл өгнө.

Shuud.mn
Сонин хачин