Улаанбаатар
Д.Сумъяабазар: "Дубайн гэрээ"-г сайн гэрээ гэж хэлэхгүй
5 өдөр

Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулав.  

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Лицензийг бодлогын хэмжээнд төрөлжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Стратегийн ордуудад чиглэсэн ямар ажил хийгдэж байна вэ?

 

-Ажлын хэсэг байгуулаад Баялгийн сангийн тухай хууль оруулж ирэх гэж байгаа. Стратегийн ордуудыг “Эрдэнэс Монгол” дээр төвлөрүүлнэ. Үүнд стратегийн 16 ордоо оруулна. Герман улстай газрын ховор элементийн асуудлаар хамтарч ажиллана. 

 

Хайгуулын салбар тэр чигээрээ эрсдэл. 14 мянган тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэхдээ тухайн үед улсын төсөвт орсон орлого тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдсан л байгаа байх.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Компанийн захирлууд мөнгө бариад хүн дарамтлаад явж байдаг. Орхонтуулын асуудлыг хэзээ шийдэх вэ? Орхонтуул суманд газар тариалангийн газартай давхацсан 10 гаруй лиценз явж байна. Хяналт тавихгүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын явц ямар байна.

 

-Монгол Улс шиг алтны салбараа задгай орхисон орон дэлхийд байхгүй.  Төрийн бодлого алдагдсаны гор өнөөдрийг хүртэл явж байна. Орхонтуултай холбоотой асуудал өнгөрсөн жилээс явсан нь үнэн. Уул уурхайн салбар олон хүний хараа хяналт, олон хүний сонирхол дээр байдаг. Гэхдээ бид цэгцтэй, зарчимтай зөв явуулах ёстой.

 

Оюутолгой компани 8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. 700 гаруй аж ахуй нэгж, 47 мянган хүн ажилладаг. “Дубайн гэрээ”-г сайн гэрээ  гэж хэлэхгүй. Гэхдээ засч залруулаад явах боломж бий. Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголд хөрөгө оруулах эсээ шийдэх гээд байгаа.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зху монгол улсад 10 тэрбум шилжих рублийг жилийн 4 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Нийт зээлийн 5 хувь буюу 500 сая шилжих рубль нь монгол улсын дүрмийн сан. Өнөөгийн хэлээр роялти татвараар баталгаажсан хөрөнгө. Харин дубайн гэрээгээр монгол улсын зээлийн хүүг жилийн 3 хувь болгон буулгасан. Роялти татвар нь цэвэр ашгийн 34 хувьтай тэнцэнэ. Энэ харьцаагаар Оюутолгой үйлдвэрийн 34 хувийг зээлээр авсан. Үүнээс их хувийг авбал өрийн дарамтанд орох эрсдэлтэй. Монгол улсад үүнээс илүү хувийг худалдаж авах мөнгө санхүүгийн чадавхи байхгүй. Роялти 5-6 хувь бол дэлхий нийтийн жишиг. Зөвхөн уул уурхай гэлтгүй үйлдвэрлэлийн бүх салбарт энэ жишиг үйлчилнэ. Энэ бол эдийн засгийг хууль.
2019-04-17
durak:
Монгол улсын нийт экспорт жилд 5 тэрбум ам.доллар байдаг түүний 92 хувь нь уул уурхайн экспорт бусад 8 хувь нь мах, ноос ноолуур, хүнс гэх мэт за тэгээд 4.5 тэрбум долларын тал хувь нь зэс нөгөө хэсэ