АНУ тэргүүтэй орнууд Венесуэлийг цэргийн хүчээр эзлэх гэж байна
4-16

Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Дэлси Родригез олон улсад хандан тун ноцтой мэдэгдэл хийсэн талаар "www.el-nacional.com" сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр “АНУ, Бразил, Колумб улс ойрын хугацаанд Венесуэл улсад цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байна.  Дэлхий дахинд  хууль дүрмийг сахиулдаг олон улсын хамтын нийгэмлэг болон байгууллагууд энэ талаар мэдээсэй хэмээн хүссэн учир уг мэдэгдлийг хийж байна. Эдгээр гурван улс Венесуэлийн тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийг үл тоож, цэргийн хүчээр дайрахаар төлөвлөж байгаа нь нэгэнт ил болоод байна. Хэрвээ эдгээр гурван улс төлөвлөгөөний дагуу манай улс руу дайрвал "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн" олон улсын хуулийг зөрчсөн явдал болно гэдгийг хатуухан сануулъя. Мөн ямар ч улс манай улсын дотоод асуудалд хошуу дүрэхийг тэвчихгүй. Бид зөвхөн олон улсын түвшинд хариуцлагын түвшинд асуудлыг авч хэлэлцэнэ" гэж хэлжээ. 

 

Энэ оны эхээр парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, ард түмнийг эрх баригчдаасаа нэгдэхийг уриалж, улс даяар эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

 

Түүнийг АНУ, Их Британи, Бразил, Колумб тэргүүтэй 30 гаруй улс хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн юм.

 

Харин ОХУ, Иран, Сири, Турк, БНХАУ-ын эрх баригчид Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчийг Николас Мадуро хэмээж, АНУ-ыг гал дээр тос нэмэхгүй байхыг анхааруулсан удаатай. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин