490 дэх өдрөө хоригдож буй сэтгүүлчид Пулитцерийн эзэд боллоо
4-16

Сэтгүүл зүйн салбарын "Оскар" гэгддэг Пулитцерийн шагналын эзэд тодорсоор байна.

 

 

Дэлхийн нэр хүндтэй хэвлэлийн агентлагийн нэг "Ройтерс" агентлагийн хоёр сэтгүүлч уг нэр хүндтэй шагналыг хүртлээ.

 

"Ройтерс" агентлагийн сэтгүүлч сэтгүүлч Вэй Лон, зураглаач Кай Соё О нар Мьянмарын армийнхны гарт харамсалтайгаар амиа алдсан шашны цөөнх Роханжи иргэдийн талаар сурвалжлага бэлдэж байхдаа тус улсын цагдаагийнханд баригдсан юм.

 

Тэд баригдсанаасаа хойш 490 дэх өдрөө төмөр торны цаана хоригдсоор байна. 

 

Шүүхээс сэтгүүлчдэд арван жилийн ял оноож, Мьянмарт байхдаа бичсэн бүх дүрс бичлэг болон материалыг хураан авах шийдвэр гаргажээ.

 

"Ройтерс" агентлагийн ерөнхий эрхлэгч Стифен Адлер "Сэтгүүлчдээ эрх чөлөөтэй болгохын тулд бид зогсолтгүй тэмцэх болно. Тэд бидний дуу хоолойг боомилж чадахгүй гэдгийг зоригтойгоор мэдэгдэж байна" гэж мэдэгдэв. 

 

Мьянмарын эрх баригчид 2017 оны наймдугаар сард Роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан юм. Уг цэргийн ажиллагаанаас болж, 700,000 гаруй роханжи иргэн нутгаасаа дүрвэж, өдгөө Мьянмар-Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарсаар байна. 

 

"Ройтерс" агентлагийн сэтгүүлч долоон жилийн өмнө уг нэр хүндтэй шагналыг хүртсэн аж. Ийнхүү олон жилийн турш тасраад байсан Пулитцерийн шагналыг Мьянмарын эрх баригчдын булхайг илчилж, шударга бусаар ял эдэлж буй сэтгүүлчид агентлагтаа авчирлаа. 

 

Мөн "Associated Press" агентлаг  Йемен дэх иргэний дайн, зөрчилдөөний талаарх сэтгүүл зүйн бүтээлээрээ  Пулитцерийн шагналыг хүртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин