Хүүхдийн паркийн урд хэсэгт Үндэсний их театр барих боломжтой
4-16

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59 т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.

 

 

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна. 

 

Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч буюу БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газрын асуудлыг үзэж судаллаа.

 

Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.

 

Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.

 

Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.  

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш сайхан санаа байна.Дэмжиж байна.
2019-04-18
Zochin:
Хотын төвд барих хэрэггүй. Түгжрэлийг л нэмэгдүүлнэ. Хотын зах руу эсвэл гадна ядаж юм үзэнгээ салхинд гарч болох газар байх хэрэгтэй.
2019-04-18
irgen:
Khotin zah ruu zai talbaitai gazar barildaa yamar hoosorchihson tolgoinuud ve hot dotor barilga baridgaa zogsooldoo urlgin saihanig nvd baysgaj setgelee sergeeh gej irj ochih unaa tereg tavihdaa bvgdiig streseer solidog ene baidlaas gargaldaa gazar nutaggvi yumuu zasag darga guai gazraa shiidej chadahgvi iim vlbeger baihuu
2019-04-17
Тэрний оронд Байгалийн түүхийн музейгээ барьвал дээрдээ:
Дотоод болон гадаадын жуулчид үзэх юм хотод үнэндээ ховор байна. Байгалийн түүхий музейгээ хурдхан барьвал дарга таны ганц гавъяа болно доо. Хийх юм ч их байна даа
2019-04-16
hotoo gadagsh telj tugjrelee buuruulah baihad deerees n nemj shambaaraalduulah gej yu gesen ug ve.henii sanaa d ingej ordog bna aa.hurelsuhed ner nuur oloh gej ene gazriig zaaj baigaa um baih daa.naranhuugees gazraa avaad teren deer n barival deergui yu
2019-04-16
Үнэн үг:
Хотын төвд алга дарам ногоон байгууламж үлдэж болохгүй юу. Хүүхдийн парк үе үеийн зүрх сэтгэлээр бүтээгдсэн байгууламж шүү.Шинэ юм хийхээр хөөрцөглөхийн оронд хуучин юмаа өөд нь татвал зүгээр дээ.
2019-04-16
Тагз маягийн барилга барих уу? Дуурь,драмын театарийн барилгууд үндэсний өв маягийн дурсгалт барилгууд, хадгалагдах естой. Италид ийм барилгатай театрууд бараг хот болгонд бий Газрыг нь булааж авахаар шунажээ. Яахав казино контор биш арван жилийн сургууль,цэцэрлэг барих бол бол хүлцмээр байна
2019-04-16
irgen:
seoul restauraniig nuraagaad tumen-eh chuulgiin gazariig oroltsuulaad saihan tom teatrtai bolchihod gadaad dotoodgui tum tujignej bum bujignanadaa.
2019-04-16
Яг зөв. Үндэсний хүртээмжтэй байгууламж барих хэрэгтэй. Хувиа хичээсэн, шуналтай хүмүүст ашиглуулж болохгүй шүү. Миеэ Энхболд хувьчилж хэсэгчилж зараад байсан уу?
2019-04-16
за арай ч дэээ. Хүүхдийн парк гэж одоо алгын чинээ газрыг зүгээр орхиёоо
2019-04-16