Чопрагийн хуримын зураг "Vogue" сэтгүүлд залрав
4-17

Энэтхэгийн кино урлагаас холливуудад амжилттай танигдаад буй, 2002 оны "Дэлхийн мисс" тэмцээий ялагч Приянка Чопра өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд  хуримаа хийсэн билээ.

 

 

Өдгөө 36 настай Чопра өөрөөсөө 10 насаар дүү Америкийн поп дуучин Ник Жонастай Мумбай хотноо Энэтхэг уламжлалаар хуримаа хийсэн юм.

 

Хос зургаахан сар болзсон бөгөөд гэнэт хуримаа хийхээр болсон нь олныг багагүй гайхшруулсан аж.

 

Тус нүсэр хуримын гэрэл зураг, дүрс бичлэг хэдийнэ нийтийн хүртээл болсон ч хос өнөөг хүртэл ямар нэгэн алдартай сэтгүүлийг чимээгүй юм. 

 

Тэгвэл хуримын даашинз өмссөн, үзэсгэлэнт сүйт бүсгүйн зурагтай Нидерландын "Vogue" сэтгүүл өчигдөр худалдаанд гарсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Чопра нөхөртэйгээ бус ганцаараа уг зургийг авахуулсан байна. 

 

Тэрбээр "Дэлхийн бүх бүсгүйчүүд хуримын минь атаархсан байх. Би үнэхээр жаргалтай байна. Үнэхээр жаргалтай байна. Өглөө сэрэх бүрт хайртай залуу минь дэргэд байх нь надад тааламжтай байна." гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин