Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал хүргүүлжээ
2019-04-17

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

 

Уг санал “Өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр инфляци Улаанбаатар хотод хоёр оронтой тоонд дөхөж очсон. Валютын ханш чангарч инфляци 2016 оныхоос 4-5 дахин өсч, иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй зэрэг шалтгаан нь өрхийн зардлыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна.

 

 Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн эрсдэлд орж байгаа нь энэ албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэдгийг дурджээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ZOV SANAL NEG
2019-04-17
irgen:
zov
2019-04-17