Шилдэг үзүүлэлттэй принтер
2019-04-17

Энгийн хэрэглээний төвшинд 330 x 483 мм буюу А3+ хэмжээстэй зураг хэвлэхэд шилдэг үзүүлэлттэй принтерийн нэг бол Epson Photo HD XP-15010 загвар.

 

 

Гэрэл зурагчдын гэрийн хэвлэлийн төхөөрөмж болгоход тохирсон цомхон овортой уг загварыг фото лаборатори, мэргэжлийн фото хэвлэлд ч хэрэглэж болно. Үйлдвэрлэгчийн тайлбараас үзвэл Epson XP-15010 нь А3+ форматын фото принтерүүд дотроо хамгийн авсаархан загварын нэг учраас гэрийн хэрэглээнд тун тохиромжтой.

 

Цаас оруулах тавиур хоёр янз: 200 хуудас багтаамжтай кассет урд нүүрэн хэсэгт, дээд зэрэглэлийн фото премиум, өргөн форматын 50 хуудас цаас ар талаас оруулах тавиуртай. Мөн принтерт дагалдах программ хангамжийн тусламжтай CD, DVD зэрэг оппик дискний гадаргууд болон хуванцар хайрцагны оруулга хэвлэх чадвартай. Цаасны ирмэгээр зах үлдээлгүй хуудасны энгээр хэвлэх чадвартай нь Epson принтерын бас нэг давуу тал. Мөн цаасны ар өвөр хоёр талд хэвлэдэг функцтэй тул зураг, график ихтэй өнгөт товхимол их хэмжээгээр хэвлэхэд цаг хэмнэж өгнө.

 

Персонал компьютерт USB болон Ethernet сүлжээгээр холбогдохын зэрэгцээ Wi-Fi, Wi-Fi Direct утасгүй холболтоор холбогдоно. Мөн ухаалаг утас, таблет гэх мэт төрөл бүрийн iOS, Android суурьтай төхөөрөмжид Epson E-mail Print, Epson Remote Print, Epson iPrint App суулган үүлэн хадгалуур сайттай холбогдож хуанли, мэндчилгээ гэх мэт зүйлсийг хэвлэж болно.

 

Удирдлагын панель хялбар, 2.4 инчийн LCD дэлгэц бүхий цөөн товчлуураар цэсийг гүйлгэн тохиргооны хэсэгт нэвтэрч, төрөл бүрийн команд оруулж болно.

 

Epson, Canon-ы шүршдэг бэхэн принтерүүд ихэвчлэн фото хэвлэлд сайн. Ялангуяа Epson-ы зургаан төрлийн өнгөт картриж бүхий загвар бэхэн принтерүүд дотроо шилдэг нь.

 

Холбоо барих утас: 75753535, 95953535, 99903535
Вэбсайт:  www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин