Монголын шигшээ Брунейн багтай тоглоно
4-17

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лупмур хотод явагдлаа.

 

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч 06-р сарын 06, 11-ний өдрүүдэд шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо. Эхний тоглолт 06-р сарын 06-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт 06-р сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна.

 

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна.” хэмээн яриалаа. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.

 

 

Эх сурвалж: МХБХ

Shuud.mn
Сонин хачин
zochin,ftc:
MONGOL-187,MACAU-183,LAOS-184.MALAYSIA-168,CAMBODIA-173,BHUTAN-186,BRUNEI DS-194,SRI LANKA-202,BANGLADESH-188,TIMOR-LESTE-195,PAKISTAN-200,GUAM-193,buged adilkhan duguunuud ter san gesen yum alga 45-45 minutiig tesekh ,kheregtee,tegvel khojno,AJAX iig kharaa bizdee,zorig, tevcheer kheregtee.
2019-04-18
Кк:
Хожигдоно өөр яахав
2019-04-17
Ямар улс байдаг юм
2019-04-17
Үнэн:
Бруней улс 400 мянган хүнтэй. Тэгэхээр Монголтой хамгийн сул баг таарчээ. Харин Монголчууд хожигдож нүдний булай болов. Монгол улс авилгалд идэгдээд улс төр, боловсрол, эрүүл мэнд, спорт бүх зүйл уналтанд орсон. Хувь тамирчин ганцаараа төрөлхийн хүч чадал, авъяас чадвартай бол нэг амжилт гаргаж болно.
2019-04-17
болгоомж:
Брунейд очоод хулгай хийвэл гараа тасдуулна шүү? Болгоомжтой байгаарай?
2019-04-17