Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоолоо
4-18

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулсан билээ.

 

 

Уг "Санамж"  бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгав. Шалгалтанд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх 12 станц хамрагджээ. Шалгалтаар  галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн, нэгжид дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж,  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. 

 

Дээрх зөрчил гаргасан автомашин хийгээр цэнэглэдэг  болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс  үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон  байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
D:
Хот дотор колонк байна гэдэг чинь тэсэрдэг бөмбөгөн дээр амьдарч байна гэсэн үг дээ
2019-04-25
Тук:
Аюулгүй байдал талаасаа төвд байгаа колонкуудыг хотын зах руу гаргах ёстой
2019-04-24
N:
Zuv
2019-04-21
zochin:
SB DUURGIIN gazariin albanii humuus shuud mongoor gazar olgoj baisaniig shalgaache
2019-04-19
fake news:
Hudlaa shaahaa bolioch mal setguulchee
2019-04-19
Зогсоож хааж боохоосоо илүү урьдчилан сэргийлэх зөрчил дутагдалыг нь арилгуулах тал дээр хамтарч ажиллаж мэдлэг сургалт өгөх тал дээр түлхүү анхаарвал дээрсэн.
2019-04-19
яг зөв одоо юм л бол торгох гээд л ямар ч хэрэггүй юмнууд шаардана тэр болгоныг авах гэхээр шууд хужаагын бараа нөгөөдөхын хэрэглэгч нар нь хүнийх гэсэн шиг хандана
ww:
ali gurvan um be tegeed?
2019-04-19
ИРГЭН:
АНХ ГАЗАР ОЛГОХООС ЭХЛЭЭД ЗОРИУЛАЛТ АЛДАГДАЖ, МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС АЛБАН ТУШААЛТНУУД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ БАРИУЛСАН, БАС МЭДЭХГҮЙ НӨХДҮҮД УЛСЫН КОМИССООР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
2019-04-19
иргэн:
Мэргэжлийн хяналт энэ бүгдийн араас хөөцөлдөж байгаа ч зовлон их байна
Stantsuudad hohirol ih bga bh anh tedend gazar olgolt hiisen uls n hen be ted ard tumnee dord uzdegiig hargaigaar shatahuun tugeeh stantsuud buruu bairlaltai ayultai teserch delbereh bodoistoi bj ail urh oron suutsnii dund ajildag buulgah n zuw
2019-04-19
T:
14 r surguuliin hashuud yag derged ni bgaa shunhlai kolonkiig nuulgeh heregtei huuhduud id bujignaj bhad benzin buulgaad bj bh yum ingej boldog yumuu
2019-04-18
Зөв зөв.аюул ослыг урьдчлан харж төрийн төмөр нүүрээ гаргаж үүрэгт ажлаа хийж буйд баяр хүргэе
2019-04-18