Г.Занданшатар: Прокурорын байгууллагын удирдлагыг анх удаа прокуроруудаар бүрдүүллээ
2019-04-18

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

 

 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Бид иргэний нийгмийн байгууллагын хүсэлтээр нээлттэй хэлэлцүүлэгт урьсан. Нэр дэвшигчид иргэдийг сонсож, асуултад нь хариулсан. Бидний таван гишүүн нээлттэй хэлэлцүүлэгт гарсан бүх асуудлыг та хоёр илгээнэ. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Бид прокурорын байгууллагад өмнө нь ажиллаж байсан. Бидний үед ажиллаж байснаас эрхзүйн орчин өнөөдөр өөрчлөгдсөн. Бид улс төрийн гашуун туршлагыг давсан хүмүүс. Яллах, цагаатгах асуудлыг эн тэнцүү авч үзэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байлаа. Өнөөдрийн хүрсэн тогтолцоонд хүртэл их зам тулжээ. Прокурор хяналт тавих шүүлтүүр болох ажил. Гэтэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг удирдагч, зааж зааварлагч болж байна гэж шүүмжлэл дагууллаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Та бүхэн хуулийг дордуулж хэрэглэж болохгүй. Хуулийг дордуулж хэрэглээд, аж ахуйн нэгжийг хохироож байна. Эдийн засгийн чиглэлийн прокурор яаралтай хэрэгтэй байгааг өмнө нь хэлж байсан. Энэ талын ажлыг яаралтай хийгээрэй. 

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Прокурорын байгууллага төрийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэх ёстой. Нийгэм, сошиал орчинд тодорхой асуудлаар шуугиан үүсгэдэг. Ихэнх тохиолдолд хууль хяналтынхны зүгээс гаргадаг. Үүнд баахан мэдэгдэл хийчихдэг. Зарим тохиолдолд мэдэгдлээс нь өөр асуудал болж хувирдаг. Улс төрийн шахалтаар олон удаа ийм зүйл болж байсан. Хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алга болжээ. УИХ-ын танхимд хариуцлагатай хүний амнаас "хууль ямар хамаатай юм" гэдэг үг гарсан. Хуульзүй мөрдөгдөж байвал шударга зүйл гэдгийг анхаарч ажиллаарай. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлж дууссаны дараагаар санал хураалт явууллаа. Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжихийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. 

 

Үүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид УИХ-аас бичгээр мэдэгдэх болно. Прокурорын байгууллагын шинэ үеийн түүхэнд анх удаа  дотроос нь, прокуроруудаар прокурорын удирдлагыг бүрдүүллээ. Дэлхийн банкны судалгаагаар хууль дээдлэх ёсны үзүүлэлт муу байгаа. Та бүхний ажил үүгээр дүгнэгдэх болно. Гишүүдийн хэлсэн саналыг хүлээн авч, ажлаа хэрэгжүүлээрэй.  Хуулийг дээдлэн хэрэгжүүлэх та бүхний ажилд амжилт хүсье хэмээв.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Элбэн:
Цагдаа болон улс төрд хутгалдаж байсан Дорлигжав, Энхамгалан нар энэ байгууллагыг удирдаад нэр хүндийг нь унагаасан. Одоо л прокурорууд нь өөрсдөө удирдаж эхэлэв. Цагдаа хийж бгаад прокурор болсон мөн дДорлигийн нутгийн татааснуудыг сайн шалгаад ажиллах эсэхийг нь шийднэ биз дээ
2019-04-20
za bolj dee amjilt
2019-04-19