Жоко Видодогийн ялалтыг өрсөлдөгч нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ
2019-04-19

Индонез улсад энэ сарын 17-нд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Ерөнхийлөгчийн суудлын төлөө өнөөгийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон Зэвсэгт хүчний экс генерал  Прабово Субианто нар өрсөлдсөн билээ.

 

 

Тэд өмнө нь 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн учраа таарч байв.

 

"Тэгвэл Ерөнхийлөгч Видодо урьдчилсан байдлаар сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдохоор боллоо" гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэв.

 

Сонгуулийн албан ёсны ирэх тавдугаар сард гарна.

 

Дээрх мэдэгдэлтэй санал нэгдэхгүй гэдгээ генерал Прабово Субианто мэдэгдээд "Энэ бол хууран мэхлэлт. Би ялалт байгуулсан" гэж уламжлав.

 

Нэр дэвшигчид харилцан зөрчилдөж, иргэдийг төөрөгдүүлж буй энэхүү хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ Үндэсний цагдаагийн ерөнхий газраас мэдэгджээ. 

 

"Олон нийтийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж буй хууль бус үйлдэл гаргаж буй хувь хүн, байгууллагын эсрэг хатуу арга хэмжээ авна" гэж Үндэсний цагдаагийн газрын дарга Тито Карнавиан санууллаа. 
 

Индонез улс 250 сая хүн амтай бөгөөд сонгуулийн насны 191 сая иргэнтэй юм. Мөн тус улсын нийт хүний 90 дээш хувь нь исламын шашин шүтдэг. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин