Жэсон Момоа долоон жил ургуулсан сахлаа хусав
2019-04-19

"Aquaman", "Хаан ширээний тоглоом" киноны од, холливуудын сайхан залуусын нэг Жэсон Момоа өөрийнх нь гол имиж болох сахлаа хуссан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр зүгээр ч нэг сахлаа хусахгүйгээр олон улсад тархсан мянга мянган шүтэн бишрэгчдээ зориулан сахлаа хуссан аж.

 

Өдгөө 39 настай Момоа инстаграмдаа байршуулсан бичлэгтээ "Би долоон жилийн турш сахалтай байсан. Би зөвхөн та бүхнийхээ төлөө сахлаа хусахаар шийдлээ" хэмээн ярьжээ.

 

 

Харин нийгмийн сүлжээнийхэн жүжигчин эрийг ийнхүү гадаад төрхөндөө шинэчлэл хийж буйг "Хаан ширээний тоглоом" цуврал дуусч буйтай холбон тайлбарлажээ.

 

"Хаан ширээний тоглоом"-ын хамгийн сүүлчийн цуврал нийт зургаан ангитай ба эхний анги нь энэ даваа гаригт нийтийн хүртээл болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин минь:
8 бүлэг шүү, нээт ороод хараарай
2019-04-19
зочин:
Уул нь бол 6 анги юмсан яаж мэдээд 8 болгоод байна
2019-04-19
зочин минь:
8 бүлэг шүү, нээт ороод хараарай