Өнөөдөр ЯГААН САР мандана
2019-04-19

Өнөөдөр хүн төрөлхтөн нэгэн гайхалтай байгалийн содон үзэгдлийн гэрч болно. Учир нь өнөөдөр шөнө  тэнгэрт ягаан өнгийн сар мандана гэж "www.space.com" сайт мэдээллээ.

 

 

Хэдийгээр энэхүү сар өмнө нь мандаж байсан "цуст улаан сар" шиг өнгөний хувьд тодорхой харагдахгүй ч сайтар ажиглагдвал сарын өнгө ягаан туяа татуулж буйг ажиглах боломжтой юм.

 

"НАСА" агентлаг уг сарыг "цэцгэн сар" хэмээн нэрийддэг. Тус сарны өнгө тариалангийн талбайн ягаан цэцэгс шиг харагддаг учир ийнхүү нэрийддэг байна. 

 

"Ягаан сар" хамгийн сүүлд 2017 оны зургаадугаар сард АНУ-ын Калифорни мужийн Малибу хотноо мандсан билээ. 

 

Харин ирэх тавдугаар сарын 18-нд ягаан сар дахин мандах ба Европын орнууд уг сарын илүү ойроос харах боломжтой гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
M:
yu balairaad bna 1t sar mandadgvi delhiig toirj ergej baidag. 2t saran deer tussan gerel bidend yanz buriin ungu haruulj bno eswel delhiin agaar mandaliin erchmiin ungu yamar baihaas shaltgaalj gerliin hugaralaar sar yanz buriin ungutei bolj haragdana tuunees sar uuruu huwiraad bdg ym bish haha
2019-04-19