Цэгэн массажаар олон төрлийн өвчнийг намдааж, эдгээх боломжтой
2019-04-19

Америкийн “www.wikihow.com” сайт олон төрлийн өвчинг намдаах хялбар аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

 

Алганд маш олон төрлийн цэг байдаг. Та цэгээ олж дарсанаар таныг өвтгөж буй олон өвчнөөс хялбараар салах боломжтой юм.

 

Алхам №2

 

 

 

Хэрвээ таны эхнэр жирэмсэн бол та эхнэртээ энэхүү цэгэн массаж хийж өгөөрэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хөл байнга хавагнаж, өвддөг. Шагайнаас 5 см-ийн дээр зөөлхөн дарж, 10-15 секунт эллэг хийхэд хөлийн хаван буудаг байна. Энэхүү цэгэн массажийг өдөр бүр хийхэд тохиромжтой.

 

Алхам №3

 

 

 

Зургийн дагуу гарын цэг дээрээ дар. 10-20 минут цэг дээр дарах стресс тайлагддаг байна.

 

Алхам №4

 

 

 

Хүзүүний доод хэсэгт байрлах цэг дээр хүчтэй дарах үед толгойны өвдөлт намддаг байна.

 

Алхам №5

 

 

 

Нурууны төгсгөл хэсэгт байрлах цэг дээр 10-20 секунт зөөлхөн дарж, эллэг хийхэд толгойны өвчин намдахаас гадна цусны эргэлт сайжирдаг байна. Байнга толгой өвдөж, эргэдэг хүмүүс энэхүү цэгэн массажийг байнга хийлгэх хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

 

Шагайгаас 5 см-ийн дээр байрлах энэхүү цэг эмэгтэйчүүдэд илүү үр дүнтэй. Хэвлий хэсгээр байнга хатгаж, өвддөг бүсгүйчүүд энэхүү цэгэн дээрээ дарж, массаж хий. 20-30 секунт цэгэн массаж хий. 10 минутын дараа дахин массажаа хий. 7-10 өдрийн дараа өвдөлт намдах болно.

 

Алхам №7

 

 

 

Шагайны хажууд байрлах үе мөчний өвчинг намдаадаг байна.

 

Алхам №8

 

 

 

Чигчий хурууны үзүүрт хүчтэй дарах үед даралт буурдаг байна.

 

Алхам №9

 

 

 

Мөн та мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. Цэгэн массажийг дур мэдэн хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бүү мартаарай. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Наран:
Үнэхээр цэгэн бариагаар өвчин намддаг юм байна сувилал болон уламжлалын эмнэлэгт бариа хийдэгч үнэхээрмцэгээ мэддэггүй юм уу марч өөрчлөлт гадаггүй гэтэл сая би мэдрэлийн судасны цэгэн бариа хийлгээд явж чаддаг болоод өвдөөд байсан өвчин маань намдаж байгаа нэгэнт л мөнгө төлж байгаа юм чинь зөв хүнээ олж л бариа хийлгэх хэрэгтэй юм байнаа
2019-04-19