Богино холболтоос болж, Дарь эхийн сүмд гал гарсан уу
2019-04-19

Дэлхийн соёлын үнэт өв, XVIII зуунд баригдсан Парисын Дарь эхийн сүмд гарсан галын шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна.

 

 

Галын улмаас сүмийн дээвэр болон нэг цамхаг бүхэлдээ шатаж, үлэмж хэмжээний хохирол учруулаад буй юм. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "сүмийн сэргээн засварлах ажил ойролцоогоор таван жилийн хугацаанд үргэлжлэх болно" гэж мэдэгдээд буй.

 

Парисын Дарь эхийн сүмд гарсан галын шалтгааныг тогтоох тусгай комисс ажиллаж буй бөгөөд уг галын асуудлаар 40 гаруй хүнээс байцаалт, мэдүүлэг авчээ.

 

Олон нийт сүмийг санаатай галдан шатаасан байх магадлалтай хэмээн хардаж байгаа. Харин дээрх тусгай багт ажиллаж шинжээч "Санаатай галдсан нотолгоо олдохгүй байна" гэж мэдэгджээ.

 

Харин цахилгааны богино холболтоос үүдэлтэй байх өндөр магадлалгүй гэж ойрын эх сурвалж өгүүлэв.

 

Сүмд гал гарах үед Парисын Дарь эхийн сүмийн шовх оройг сэргээн засварлаж байсан юм. Энэхүү модон оройг 150 жилийн өмнө нэмэлтээр босгож байсан гэнэ. 

 

Сүмийг сэргээн засварлахад зориулан өнөөдрийн байдлаар нэг тэрбум евро цуглараад буй юм. Эдгээрийн дийлэнх буюу 600 сая еврог тус улсын топ таван тэрбумтан хандивлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин