Apple Watch
2019-04-21

Үйлдвэрлэгч цагныхаа их биеийг төдийгүй удирдлагын элементийг нь ч давхар сайжруулсан. Эргүүлдэг бяцхан товх бүр нарийн зураастай болж эргүүлэхэд таатай хариу үйлдэлтэй (taptic engine) болжээ.



Apple компани шинэ цагныхаа бугуйвчид бэхэлгээг хуучин загваруудтай нь таардгаар хийсэн нь сайн хэрэг. Хамгийн анхны Apple Watch-д байдаг зэвэрдэггүй энгийн ган оосроо хэрэглэмээр байвал солиод хийчхэж болно.



Apple Watch Series 4 цувралын watchOS 5.0 үйлдлийн системийн гол шинэлэг зүйлс нь спорт хэрэглээг илүү харгалзаж үзсэн явдал. Хэрэглэгч дасгал сургуулилалт хийж байгааг автоматаар таньж ажиллана.



Жишээ нь гүйлтийн зам дээр гүйж эхлэхдээ хугацааг нь цаганд заахаа мартчих юм бол жоохон байж байгаад автоматаар идэвхжиж сургуулилтыг бичих ёстой эсэхийг асуух болно. Хэрвээ хөдөлгөөний өөрчлөлт дасгал сургуулилт биш шүү гэдгийг хэрэглэгч цагандаа ойлгуулах юм бол уг өөрчлөлтийг сенсор цээжлээд авчихна.

 


Дасгал сургуулилтаа дуусгахад мөн л дээрхтэй төстэй. Хэрэглэгч дасгал хийж гүйцсэнээ цагандаа хэлэхээ мартчихвал Apple Watch жоохон байж байгаад өөрөөс чинь сургуулилт дууссан эсэхийг бүртгэх хэрэгтэй юу гэж асуух болно.



Үйлдлийн систем - watchOS 5.0-д нэмэгдсэн бас нэг хэрэгтэй функц бол иог болон явган алхааны дасгал сургуулилтын горим. Гүйлтийн дасгал сургуулилтын горим хуучнаасаа баяжиж хөдөлгөөний эрч, хэмнэлийг хүртэл илүү нарийн тодорхойлдог болжээ.



Шинэ үйлдлийн системд нэмэгдсэн өөр нэг сонирхолтой функц нь Apple Watch хэрэглэдэг өөр бусад хүмүүстэй харьцах чадвар юм. Жишээ нь хэрэглэгч дасгал сургуулилтаараа бусадтай өрсөлдмөөр санагдаж болох. 



Үүний тулд Apple Watch хэрэглэгч өөр нэгэн рүү өрсөлдье гэсэн дуудлага явуулчихвал хүсэл сонирхолтой эсрэг тал дуудлагыг тань 48 цагийн дотор хүлээн зөвшөөрөх боломж нээлттэй. Зөвшөөрсөн тохиолдолд хоёр хэрэглэгчийн цаг дасгал сургуулилтын дүнг бичиж тэмдэглэн харьцуулж ялагчид виртуал шагнал олгох юм.



Цаг ус чийгийн хамгаалалттай тул усан санд сэлж, гүнд шумбасан ч айх зүйлгүй. 
 

Холбоо барих утас:  75753535, 95953535, 99903535, 93353535
Вэб сайт:  www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин