Хятадын компанид "амалсан" 50 га газрыг дотоодын хүлэмж эрхлэгчдэд өгөхийг шаардлаа
2019-04-19

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын Тяньжин Фүүдс компанид өгчээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Харин тэргүүлэгчид дэмжихгүй, буцаасан байна. Учир нь 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар аж. Энэ газарт Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

 

Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой боллоо гэдгийг төлөөлөгч С.Мөнхчулуун хэлж байна.

 

Тиймээс Ерөнхий, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага  хүргүүлж буй аж. Ингэхдээ Тяньжин Фүүдс компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг 5 хоногийн хугацаанд авахаа тэд мэдэгдлээ.  

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
гости:
Шаардлагыг нь дэмжиж байгаа ч энэ нөхрийг харахаар дургүй хүрээд байх юм. Эх орноо гэсэн чин сэтгэл бус тооцоо бодоод байгаа юм шиг санагдаад
2019-04-19
гости:
Шаардлагыг нь дэмжиж байгаа ч энэ нөхрийг харахаар дургүй хүрээд байх юм. Эх орноо гэсэн чин сэтгэл бус тооцоо бодоод байгаа юм шиг санагдаад
2019-04-19
гости:
Шаардлагыг нь дэмжиж байгаа ч энэ нөхрийг харахаар дургүй хүрээд байх юм. Эх орноо гэсэн чин сэтгэл бус тооцоо бодоод байгаа юм шиг санагдаад
2019-04-19
гости:
Шаардлагыг нь дэмжиж байгаа ч энэ нөхрийг харахаар дургүй хүрээд байх юм. Эх орноо гэсэн чин сэтгэл бус тооцоо бодоод байгаа юм шиг санагдаад
2019-04-19
зоч:
Битгий пост устгаад бай дахиад бичлээ. Заалнаас нэрээ дэвшүүлээд нам тавиулсан энэ нөхөр их хонзогнуур юмаа. Ёстой хорхой идсэн араандаа зуудаг байнаш дээ. Нүдэнд хүйтэн нөхөр
2019-04-19
зохион байгуулалттайгаар хорт хавдараар цааш нь харуулж эхлэх гэж байна уу, Амарсайхан түргэвчилж байх чинээ, хятадууд ногоог яаж ургуулдагийг мэдэхүү Пестицид химийн бордоогооор ургуулах биш хийдэг юм
2019-04-19
зоч:
Шуудынхан яагаад пост устгаад байгаа юм бэ,?
2019-04-19
ъъъ:
Заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлээд нам тавиулсан энэ нөхөр хонзонгоо авч байгаа царай нь юм байх даа. Нүдэнд хүйтэн нөхөр шүү
2019-04-19
иргэн:
Улсын нийслэлд 50 га олгоно гэдэг үнэхээр байж боломгүй асуудал юм.Хятадуудад.Амарсэйхан гэдэг хүн огцор.Монголын талын хүн биш Хятадын хүн юм.Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг.
2019-04-19
Дулмаа:
Амарсайханыг огцорууляа иймэрхүү хогнуудаар яадаг бнаа
2019-04-19
Hyn:
Yasan ch bolohgyi yasan ch hyatduudad uguhgyi!!!!yasan ulaan tsaim,ichij zovoh nyyrgyi,eh ornoo geh eleg zyrhgyi hulgaichuud veee???hezee ch dahin sergehgyigeer ter haviin hors yhne.tertee tergyi uuh usgyi bolj bj ??!!horson deer doorh us byh yum hordoj ygyi bolj bid bygd yhej eniig zuvshuursun avilagch novshnuud gadaadad gahai bolj amidrah yum biz dee??!!!!
2019-04-19
Amarsaikhanyg ogtsruulia. Niislel hotyn darga boloh geed uhen hatan zutgeed bsan ny hujaa nart iinhuu hudaldagdchihsan yavdal bjee. Oorsdiin chaddag umand yun hamtyn ajillagaa ve!! Mongolchuudaa demjih bodlogo yavuulaach ee. Eronhii said nen dariu arga hemjee avmaar bna!
2019-04-19
60 тэрбумынхан байж суух газраа олж ядав. Улс ухаантайшүү юм бол олон улстай хамтын ажиллагаа байх л зүйл. Тийм л сүрхий юм бол заамарт алтны төлөө мөнгөн ус цианитаар гадны өчнөөн компани иргэд, байгаль орчныг бодитоор хордуулж байна. Тэрийг яагаад эсэргүүцэж ярихгүй болоогүй юмыг дөвийлгөөд байгаа юм. 60 тэрбумын гар хөл Мөнхчулуун гэж мудак сдаа.
2019-04-19
Хотын удирдлагуудад:
Наад цээжин дотор чинь зүрх байх ёстой юм шдээ бүхнийг мөнгөөр бүү хэмж. Монгол монголоо гэхгүй бол хэн биднийг гэхэв хэн бидний хойч ирээдүйн төлөө гэхэв. Чадахгүй бол чадах нэгэнд нь зай тавьж өг. Монголчууд өөрсдөө ногоогоо тариад махаа үйлдвэрлэж чадна.
2019-04-19
Монголчуудадаа егсен маш зев оросын газар нутагт газар авч ногоо тарисан хятад иргэдийг буцаасан газар нь хэдэн арван жилээр хордсон болохыг харуулсан мен улаан лооль буюу помидорыг тод улаан енгетэй болгох гэж химийн бодис ашигласныг харуулсан ийм болохоор хятадуудад газар нутгаа сеем ч егч болохгуй гэсэн евгедийнхее захиасыг санаж турээсээр ч гэсэн егехгуй байххэрэгтэй
2019-04-19
Mongolchuudad uguuche uhsen baasni chine hytaduud be
2019-04-19
Хятадууд Оросод газар аваад ногоо тарьсан нөхцөл байдлыг сошиалаар харуулаад байсан. Нил химийн хортой бодис агуулсан хөрстэй л үлдэх байх даа. Энэ дээр толгой нь хэвийн ажиллдаг хүн байна уу. За удахгүй ээ. 1 жилийн дараа дахин сонгууль болоход энэ этгээдүүдийг төрд бүр ойртуулахгүй байх нөхцөл бүрдэж, тэгээд хятадуудтай нь хамт хөөгөөд явуулах болно
2019-04-19