А.Сүхбат: Ирээдүйд ус алтнаас үнэтэй болно
2019-04-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Ирээдүйд ус алтнаас үнэтэй болно. Манайд усны яам байтугай агентлаг ч байхгүй. Дөрвөн жилийн дотор Улаанбаатар хотын усны нөөц барагдсан. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Монгол Улс усныхаа асуудлыг зохицуулсан, бие даасан агентлагтай, төрийн зохицуулалттай болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Цэнгэг усны ордыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглоно гэвэл улс орны эдийн засгийг авч явж байгаа бусад салбартай зөрчилдөж байгаа юм. Тийм учраас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Гадаргын усаа ашиглах, цөлжсөн асуудалд анхаарлаа хандуулах, гадаргын усыг ашиглах боломжийг бүрдүүлэх дээр 100 хувь санал нэг байна. Хэрвээ цэнгэг усны ордыг хаавал эдийн засгийн гол ачааг үүрч байгаа Эрдэнэт, Тавантолгой, цахилгаан станцад асуудал үүснэ. 

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: 

 

-0.5-аас доош эрдэстэй усыг цэнгэг ус гэж байгаа. Бусад усыг ашиглаж болно. Цэнгэг усны ордоо хамгаалъя гэхээр гишүүд яагаад цааргалаад байна.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьсаны дараагаар санал хураалт явуулах боллоо. УИХ-ын гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг УИХ-ын дарга анхаарууллаа. Хууль санаачлагч А.Сүхбат "Гишүүдийн ирц муу байна. Тийм учраас дараагийн хуралдаанд эхний асуудал болгож өгөөч гэсэн горимын санал гаргаж байна" хэмээлээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудалд саналаа нэгтгэхийг анхааруулж, 18:00 цаг болсон тул санал хураалт явуулалгүйгээр чуулганыг өндөрлүүлэв. 

 

 

Усны хуулийг хэлэлцэж байна

16:30 цаг:

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд үндэсний аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонссон юм. Дараагаар нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Л.Энхболд нарын санаачилсан уг хуулийн төслөөр гадаргын ба гадаргын доорх усны нөөцөөөс хамаарч, ус ашиглах, хориглох, усны хомсдлыг тогтоох зэрэг заалтуудыг тусгасан байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Олдож байгаа дээр нь жоохон ч гэсэн ус олж авч хадгалахаас
2019-04-20
Уншигч:
Олдож байгаа дээр нь жаахан ус олж хадгалахаас.
2019-04-20
Ааяа:
БАС НЭГ МОНГОЛООР СЭТГГЭЖ ХИЙСЭН ПОПУЛИЗМ ,ДЭЛХИЙ ХААШАА ЭРГЭНЭ БИД ДАГНА ШҮҮ ДЭЭ СҮХБАТ МИНЬ ЧИ САЙН БАРИЛДАЖ БОЛНО САЙН БИЗНЕСМЕН БАЙЖ БОЛНО ХУУЛЬ БОЛ ......
2019-04-20
Xudalch:
Muu xudalch,JDY-chin,Songuuliar Mongolchuud shudarga baihad durtai geed l xutsaad baisan Syxbat guai ta UIX iin gishyyn bolood shudarga baij chadsan uu? Muu JDY chin,zeelee tol
2019-04-20
oroitoj oilgoj bainaa
2019-04-20
Уншигч:
Олдож байгаа дээр нь жаахан ус олж хадгалахаас.