Малчны гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварлаа
2019-04-19

 

Завхан аймгийн Тэлмэн сумын эмнэлгийн эмч нар малчны гэрт хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварчээ. Энэ сарын 11-ний шөнө 01 цагийн үед Тэлмэн сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт 26 настай П.Б гэх эмэгтэй хоёр дахь жирэмслэлтийнхээ 36 долоо хоногтойд биеийн байдал нь хүндэрчээ. Манас таталт HELLP хам шинж оношоор биеийн байдал маш хүндэрсэн эхэд Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөтуяа нар болон Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эх барихын хагалгааны багийнхан гэрт нь кесерово хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварчээ.

 

 

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа, Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, Хагалгааны сувилагч Ч.Оюун, МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид, Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа, жолооч Д.Баатарбилэг нар цаг алдалгүй яаралтай ажиллаж, эх хүүхдийг аварсан байна. 

 

Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
хоньчин:
хардаг төргүй болохоос бид чинь ийм л шдээ. төрд гадныхан "шургалсан". одоо зайлуулах цаг болсон. энэ алтан гартай эмч болон бусад бүх мэргэжлийнхнийг байх байранд нь, авах цалинг нь өгөх болсон.
2019-04-21
Zochin:
Ямар мундаг юм бэ. Бахархаж байна шуу эмч нараараа.
2019-04-20