Их цэвэрлэгээг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянана
2019-04-20

“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ өнөөдөр 11.00 цагт эхэлнэ.

 

 

Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалтыг хийнэ. Нийслэлийн нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчимын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой юм.

 

Мөн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авна. 

Shuud.mn
Сонин хачин
kkk:
хотын удирдлага сайн зохион байгуулж чадсангүй, их муу цэвэрлэгээ боллоо. Аргагүй дээ дарга нарт идэх мөнгө гарахгүй болохоор ккк,БЗД
2019-04-21
mergejiliin hyanaltiin baitsaagch hen yum be oorsdoo hii hii bas dahin hii
2019-04-20
Равдан:
Адольф Гитлерийн мэндэлсний 130 жилийн ойн өдөр их цэвэрлэгээ хийж байгааг юу гэж ойлгох вэ? Тэр хүний төрсөн өдөрт бэлэг барьж байгаа юм уу? Социализмын үед ингэсэн бол үзэл суртлын алдаа гаргасан хэргээр хотын дарга шууд хусуулах байлаа. ккк
2019-04-20
Зочин:
шшшшш, ёстой хийх юмгүй газар л гэж энэ дээ. цэвэрлэгээ яахав ээ. хийчихнэ. Айхад аягүй гэж. Харин тэр ард түмнийг хохироох магадлалтай газруудаа л сайн хяналт тавьж ажлаа өөрсдөө сайн хий.
2019-04-20
zochin:
shalgalt bagadaagui bha. uursduu bas tseverleh heregtei. kommunist uls
2019-04-20