Адель нөхрөөсөө салж, ганц бие ээж боллоо
2019-04-21

"Оскар", "Грэмми"-гийн шагналт, Британийн дуучин Адель нөхрөөсөө салсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч "Тэд салсан ч хүүгээ хайраар дутаахгүй өсгөхөө амласан. Гэхдээ Адель хүүгээ асран хамгаалах болно." гэж ярьжээ. 

 

Тэрбээр таван жил болзсон, үл хөдлөх компанийн захирал Саймон Конецкитэй 2016 оны зун нууцаар хуримаа хийсэн юм. Тэд 2012 онд Ангело гэх хүүгээ өлгийдөн авсан билээ.

 

Өдгөө 31 настай Адель 2017 оны "Грэмми"-гийн үеэр хуримаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.  Хос ямар шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахаар болсон нь нууц байна. 

 

Аделийн гаргасан 19, 21 болон 25 цомог нь хамгийн их борлуулалттай цомгуудыг тэргүүлсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмэгтэйчүүд боловсрол өндөртэй мэдлэг чадвар сайнтай өөрийгөө хүнээс хамааралгүй аваад явчих чадвартай л бол хүнд нөхөртэй эмэгтэй гэж харагдахын төлөө элдэв дарамтыг тэсвэрлэж эрх чөлөөгөө хязгаарлуулж бухимдаж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж, амьдралаа авч явж чадахгүй нэг нөхрийг чирж явах шаардлагагүй. Ийм амьдрал хүүхдэд ялангуяа эрэгтэй хүүхдэд муу л нөлөө үзүүлнэ. Түүний оронд өрөө ганцаараа хүүхдээ өсгөх нь амьдралын төлөө хүн чинь ингэж өөрөө тэмцэх ёстой юм байна. Албатай юм шиг эхнэрээрээ тэжээлгээд бас нэг их мундаг эр хүн царайлаад эхнэр хүүхдээ дарамтлаад хэвтэж болохгүй гэдгийг ойлгож өснө
2019-04-22
өөаөөөөөа:
Барууныханд ер нь нөхөр, хүүхэд, бат бэх гэр бүл гэсэн ойлголт монгочуудынхаас тэс ондоо шүү, монгол хүмүүс л болсон болоогүй гэр бүл болж хүүхэд гаргаад л, бөөн хэрүүл уруултай, тэгсэн мөртлөө тэгээд л байгаад байдаг юм гэж байхгүй байхоо эдэнд
2019-04-22
huuhed aav yumu eejgui usuhiig ed er n yuman chinee toohgui Yuma daraa shuuhdej mungu tugrug nehemjilne bz
2019-04-22
ааштай авгайд нөхөр яаж тогтохов
2019-04-21
ZOCHIN:
ADELI HAR TAMHI TATAA BIZ...OOR YU BDGIIN...
2019-04-21
Adeld iim ym jmar heregtei ter buh ymtai
2019-04-21
zov mongotei chadaltai zaluuhuuhend iim ym jmar heregtei Adel haanach gazardahgui
2019-04-21
нөхөр:
нөхөр хэрэгтэй юм болов уу, би очиж суух юмсан
2019-04-21