Сонгуулийн хороо байгуулна
2019-04-21

Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сард нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм. Хуваарийн дагуу өнөөдөр сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байна.

 

Хэнтий аймагт байгуулагдсан сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороог энэ сарын 26-ны дотор байгуулах хуулийн хугацаатай юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин