Порошенко ЯЛАГДЛАА хүлээн зөвшөөрлөө
2019-04-22

Украины ард түмэн улс төрийн туршлага бага, инээдмийн жүжигчин Владимир Зеленскийг Ерөнхийлөгчөөрөө сонголоо.

 

 

Тус улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатны санал хураалт зохион байгуулагдсан юм. 

 

Саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байгаа ч Владимир Зеленский урьдчилсан байдлаар өрсөлдөгч Ерөнхийлөгч Петр Порошенког ялсан нь тодорхой болжээ.

 

Владимир Зеленский урьдчилсан байдлаар сонгогчдын 70 гаруй хувийн санал авч, ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулсан гэнэ.

 

Сонгуулийн Ерөнхий хороо "Нийт сонгогчдын саналын 40 хувийг тоолж дууссан. Нэр дэвшигч Владимир Зеленский 73 хувийн санал, Порошенко 25 хувийн санал аваад байна. Тун удахгүй сонгуулийн эцсийн дүн гарах болно" гэж мэдэгдлээ. 

 

Тэрбээр саяхан ялалтаа орон даяар тунхаглаж, ард түмнээ хамгаалдаг удирдагч болохоо амлажээ.

 

Уг мэдэгдлийн дараахан улиран сонгогдох боломжоо алдсан "Шоколадны хаан" гэгддэг Порошенко ялагдлаа хүлээн зөвшөөрч, шинэхэн Ерөнхийлөгчдөө баяр хүргэсэн гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Украинчуудад баяр хүргэе. Авилгалаа устгаж арт түмний төлөө үйлчлэе гэсэн сайхан зорилготой залуу ерөнхийлөгч боллоо доо. Хамгийн гол нь эд хэлсэн үгэндээ хүрч чаддаг нь даанч сайхан юм даа. Энэ залуу жаахан байхдаа аав ээжтэйгээ Монголд Эрдэнэтэд амьдарч байсан. Аав ээж нь өнөөдөрийн энэ төрийн томчуудын шунаад байгаа Эрдэнэтийг бүтээн босгосон хүмүүсийн нэг юм байна лээ. Баярлалаа. Ийм сайхан хүмүүсийн үр хүүхэд нь хүртэл эх орныхоо төлөө тэмцэх юм даа. Уркаинчууд аа БАЯР ХҮРГЭЕ. Зеленскийгийн аугаа их ажилд нь АМЖИЛТ ХҮСЬЕ.
2019-04-23
иргэн:
ОРОС ЛАЛРУУДАД ДАХИАД Л ДЭЭРЭЛХҮҮЛЖ ДЭЭ ОДОО ЯААЯ ГЭХЭВ
2019-04-22
Зураач, жүжигчин....
2019-04-22
Сэтгэл зүрх нь улсынхаа төлөө зөв байвал тэр ямар ч мэргэжилтэй хүн байж болно доо. Ерөнхийлөгч заавал улс төрч байх албагүй, харин ч зөв сонголт хийлээ. Одоо амласан хөрш Оростойгоо харилцагаа сайжруулж, энхтайван тогтоон дайныг зогсоох хэрэгтэй, үүнийг л Украйнчууд хүссэн.
2019-04-22
Укрианчууд буруу л сонголт хийж дээ...инээдэмийн жүжигчин шүү очиж очиж...
2019-04-22