Малайзын угсаа залгамжлах ханхүү Тенгу Мухаммед Файз Петра саяхан хуримаа хийсэн талаар "www.channelnewsasia.com" сайт мэдээллээ.
Өдгөө 45 настай ханхүү, өөрөөсөө 12 насаар дүү Швед бүсгүйтэй гэр бүл болжээ.
Хуримын ёслол энэ сарын 6-нд Малайзын тансаг зэрэглэлийн "Келантан" зочид буудалд зохион байгуулагдсан байна. Хуримын ёслолын зарим зураг, богино хэмжээний бичлэг өнөөдөр цахим хуудсаар тарж эхэлжээ.
Титэмт ханхүүтэй гэрлээд буй Софи Луис Йоханссон гэгч Их Британид социологийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн ба мэргэжлээрээ тус улсад ажиллаж, амьдардаг байсан гэнэ.
Хос хэрхэн танилцсан нь нууц хэвээр байгаа юм.
Ханхүүгийн ах, Малайзын эзэн хаан асан V Мухаммед өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Оросын гоо бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн билээ.
Хуримын дараахан V Мухаммед эрүүл мэндийн шалтгаанаар хаан сэнтийгээсээ буусан юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |