Трамп, Украины Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Зеленскийд баяр хүргэлээ
4-22

Украины Ерөнхийлөгчийн эцсийн шатны санал хураалт өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Урьдчилсан байдлаар инээдмийн жүжигчин Владимир Зеленский нийт сонгогчдын 70 орчим хувийн санал авч, гол өрсөлдөгч Ерөнхийлөгч Петр Порошенкогоос хол тасархай ялалт байгуулаад байна. 

 

 

Порошенко ч ялагдлаа хүлээн зөвшөөрч "Украины шинэ цагийн баатар" гэж Владимир Зеленскийг тодорхойлжээ.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ялалтаа тунхаглаад буй шинэхэн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан талаар "www.vox.com" сайт мэдээллээ. 

 

Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Курт Волкер твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдээд "Ерөнхийлөгч Трамп, Украины шинэхэн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, баяр хүргэсэн" гэж жиргэжээ.

 

"Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 1-нд гарна" гэж Украины Сонгуулийн хорооноос уламжлав. 

 

Украины Ерөнхийлөгчөөр Петр Порошенко сонгогдсон цагаас АНУ-Украины харилцаа улам ойртсон юм. Харин олон зуун жил ах, дүүсийн харилцаатай байсан ОХУ-Украин нэг л өдөр дайснууд болсон гэхэд болно.

 

Владимир Зеленский халз мэтгэлцээний үеэр "ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь миний хийх хамгийн том улс төрийн алхам байх болно. Украин ямар ч улстай дайсагнах ёсгүй" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Украйныг Монголтой харьцуулж болохгүй л дээ. Украйн бол үйлдвэржсэн хотын соёлтой улс, Монгол яриад ч хэрэг алга ядаж нийслэлд байгаа хүмүүс бүгд хөдөөнийх, ийм 2 орон харьцуулшгүй шүү. Украйн алдаагаа засаад Оростойгоо эвлэрчихвэл дороо л сэргэнэ.
2019-04-22
ZOCHIN:
HEN GARAH N GOL N BISHSHUUDEE .HAMGIIN GOL N HUNII ERHIIG DEEDELDEG ,ARDCHILSAN ULS BH N L GOL N.GEHDEE ELBEGDORJIIN ,ERDENE IIN YRJ BGAA ARDCHILAL BISHSHUU. TEGSH ERHTEI.MONGOLD BOL TCOON TOONII ARDCHILALIIN HARAATCAI GEJ OORSDIIGEE NERLEED TCAG DEEREE AVILGACHID BOLOOD BUHNIIG HOVH SORCHIHSONSHDEE....IRGED N YDUU HEVEEREE...
2019-04-22
Одоо Украйн улс АНУ аас зайгаа барих хэрэгтэй, Энэ улс болж л өгвөл хагарал мөргөлдөөн өдөөж дайнаас ашиг олох сонирхолтой байдаг. Одоо Оростойгоо эвлэрч нэгдэн эдийн засгаа сэргээх биз дээ.
2019-04-22