Бяцхан ханхүүгийн гэрэл зургийг нийтэллээ
4-23

Кэмбрижийн гүн Уильям болон гэргий Кейт Миддлтон нар жилийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

 

Тэд хүүдээ Луис Артур Чарльз гэх нэрийг хайрласан юм. 

 

Ханхүүгийн нэрийг  хатан хаан II Элизабетийн нөхөр ханхүү Филиппийн авга ах, ментор Лорд Луис Моунтбаттены дурсгалыг хүндэтгэн өгчээ.

 

 

Тэгвэл Хатан хааны ордон бяцхан ханхүүгийн шинэхэн гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин