ВИДЕО: Талбайн өмнөх зогсоолын газар эзэмшигчийн эрхийг цуцаллаа
2019-04-23

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын захирамжийн дагуу 2017 оны зургадугаар сард Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулсан. Гэвч Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус зогсоолын эрхийн газрын захирамжийг цуцлах болсныг мэдэгдлээ.

 

 

Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт нийтдээ автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулж байв.

 

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэгээд усан оргилуур барина гээд тэнэгтээд байдаг яадаг хужаа вэ энэ хотын дарга чинь, хэрэгтэй байгаа юм бол тэр хүүхдийн Парк байж л байна
2019-04-24
Zochin:
Amarsaihan vnen shiuchin
2019-04-24
Зочин:
Нэгнийхээ хийсэн ажилыг яагаад нөгөө нэг нь үгүйсгэж баыдаг байна аа. Ингээд байхаар улс орон хөгжих үү.
2019-04-23
жинхэнэ дурак Амарсайхан
2019-04-23
naad zogsool chin ajil amjuuldag zogsool shuu, hotiin tuvuur sogsool bhgui bol hetsuu baidgiim daa. Uls avsan ch gesen zogsool helbereer n bailgahiih husmeer bna
2019-04-23
deegii:
ёстой зөв ш дээ тэгмээр юм аа. Улсын нийслэлийн төв талбай зогсоол болсон улс ер нь байдаггүй байхаа
2019-04-23