Шри Ланк улсад өнгөрсөн ням гаригт У"лаан өндөгний баяр"-ын үеэр цуврал террорист халдлага болсон билээ.
Нийт найман халдлага болж, 290 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархдаад байна. Халдлагыг долоон амиа золиослогч этгээд үйлдсэн гэж тус улсын Тагнуулын газраас мэдэгджээ.
Цуст халдлагын ард "National Thowheed Jamath" гэх жихади бүлэглэл байж болзошгүй гэх мэдээлэл тарсан ч албаныхан батлаагүй аж.
Халдлагаар шри ланкчуудаас гадна тус улсад жуучлалаар ирсэн 36 гадаадын иргэн амиа алдаад буй гэнэ.
Тэгвэл энэхүү аймшигт халдлагаар Дани улсын тэрбумтан, "Bestseller" компанийн захирал Андерс Холч Повлсены гурван хүүхэд өртөж, амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тэрбумтан эр гэр бүлийнхээ хамтаар Шри Ланкт амрахаар ирсэн гэнэ. Харамсалтай нь тэдний буудалласан буудалд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 40 гаруй хүн амиа алдсны дотор Повлсены хүүхдүүд байжээ.
Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг "Bestseller" компанийн олон нийттэй харилцах албаны менежэр Иеспэр Стубкир баталжээ.
Повлсены нийт хөрөнгө 7.9 тэрбум ам.доллар юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |