"Hyundai"-ийн эзний ач хүүг хар тамхины хэргээр баривчилжээ
2019-04-23

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч "Hyundai" группийн үүсгэн байгуулагч Чун Жү Юуны ач хүү Чун гэгчийг цагдаагийнхан хил даван зугтахаас нь өмнө амжилттай баривчилсан талаар "www.msn.com" сайт мэдээллээ. 

 

 

Цагдаагийнхан 28 настай Чуныг энэ сарын 21-нд 9.30 цагийн орчимд Инчоны олон улсын нисэх буудлаас баривчилжээ. Түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, худалдан авсан хэмээн буруутгаж буй юм. 

 

Тэрбээр "Hyundai"-ийн эзэн Чун Жү Юуны найм дахь ач хүү бөгөөд ууган хүү Чун Монг-илийн хүү аж. 

 

Сөүлийн цагдаагийнхан өнгөрөгч онд Чун Жү Юуны ач охин, 31 настай Чун И гэгчийг гэртээ мансуурч байхад нь баривчилсан билээ.

 

Ач охиныг гурван төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг тогтоожээ. 

 

Ийнхүү "Hyundai" гэх чинээлэг вант улсын хоёр гишүүн мансууруулах бодисны хэргээр ял сонсох нь тодорхой боллоо. Уг асуудлаар тус компанийнхан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ach ohin ni bas holbogdson ym bol oilgomjtoi bicheech
2019-04-24
ach huu gesneee ach ohin ch geh shig galzuu ymuu haashaa ym
2019-04-24
ene huuhdiin idsen uusan hyundaid yamar padlii baihavdee,ene yamar hiih bish
2019-04-24
Зочин:
Мөнгө багадахын зовлонгоос ихдэхийн зовлон илүү гэж энэ дээ
2019-04-23
Huuli uilchildeg orond ingeed bayan baisan ch hamaagui uilchleh yum. Manaid bol uilchlehgui shuu dee.
2019-04-23
Эрхийн тэнэгүүд...олдсон ч оршоохын буянгүй гэж...сайн өвөг эцгийнхээ буян зөв сайхан хүртээд амьдарч чадахгүй заяагүй шээснүүд...
2019-04-23
үр хүүхдүүд нь зорилгогүй болохым даа гэж,солонгосын толгой компаниуд бас л хууль бусаар анхлан баяжсандөө
2019-04-23
Zochin:
Ikh munge zevhen ur huuhdiig chin evdej baigaag haraj baigaa biz dee, mungenii une tseniig medehgyu het ikh bemberuulsnees zevkhen tedendee amdrald ny suirel avchrana gedgiig etseg ehchuud erthen saitar oilgoosoi doo
2019-04-23