"Ройтерс" агентлагийн сэтгүүлчдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ
2019-04-23

Мьянмарын Дээд шүүх дэлхийн нэр хүнд мэдээллийн "Ройтерс" агентлагийн сэтгүүлч болох Ва Лоне, Киау Сое Оо нарт оноосон долоон жилийн ялыг хэвээр үлдээсэн байна. 

 

 

"Ройтерс" агентлагийн гүйцэтгэх захирал Стифен Адлер шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, "Тэд гэмт хэрэг үйлдээгүй. Тиймээс нэн даруй сулла" гэж мэдэгджээ. 

 

Өмнө нь болсон шүүхээр сэтгүүлчдийг "Мьянмарын төрийн нууцыг задруулсан" хэмээн буруутгаж, долоон жилийн ял оноохоос гадна давж заалдахыг хориглоод байв.

 

Сэтгүүлчид өнгөрсөн хугацаанд цуглуулсан бүх материалаа Мьянмарын албаныханд хураалгахаас гадна 498 дахь өдрөө хоригдож байна. 

 

Мьянмарын армийнхан 2017 оны намар өмнө шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж, иргэдийг бөөнөөр нь устгасан хэмээн НҮБ, буруутгаад буй юм. Уг үйл явдлын улмаас 700,000 иргэн дүрвэж, өнөөг хүртэл Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

 

Үүргээ гүйцэтгэж яваад ял сонссон сэтгүүлчдэд саяхан болсон сэтгүүл зүйн салбарын "Оскар" гэгддэг "Пулитцер"-ийн шагналыг олгосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Setguulchiin ajil bas hetsuu alba, horidog ni mash buruu setguulch g horij blhgui ee
2019-04-24