ПУТИН-КИМ нар юуны талаар хэлэлцэх вэ
2019-04-23

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун засгийн эрхийн авснаасаа хойш анх удаагаа найрсаг харилцаатай ОХУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр, хөлгийн жолоо татжээ.

 

 

Удирдагчийн суусан өндөр хамгаалалттай, хуягт галт тэрэг ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хот руу хөдөлсөн гэнэ.

 

"Тэрбээр маргааш эсвэл нөгөөдөр зорьсон газраа очно" хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Айлчлалын эхний түүчээ өчигдөр Владивосток хотноо ирсэн юм. Тэднийг удирдагчийн охин дүү Ким Ё Чен тэргүүлж буй ажээ. 

 

Энэ оны хамгийн сэтгэл хөдөлгөм уулзалт болох ПУТИН-КИМ нарын анхны уулзалтаар удирдагчид юуны талаар ярилцах нь тодорхойгүй байгаа ч Ким Чен Ун эх орных нь эсрэг хэрэгжүүлж буй хоригийн талаар ярилцахаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлжээ.

 

Харин Путин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах нааштай алхам хийхийг Ким Чен Унд уриалж, хамтран ажиллах хэд хэдэн гэрээг үзэглэх гэнэ.

 

Гэхдээ уг уулзалт ач холбогдлын хувьд ТРАМП-КИМ нарын уулзалтыг гүйцэхгүй, зөвхөн хоёр улсын найрсаг харилцааг бат бөх зорилготой гэж "AFP" агентлаг мэдээлэв. 

 

Ким Чен Ун хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ч нэг нэгэндээ ашигтай тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк Европчуудын хажууд азичууд их аймхай хүмүүс юм.
2019-04-23
orsiig dagasan pukan, amerikiig dagasan korea 2 ih yalgaa bgaa yum shuu
2019-04-23
гадаад морьдоор гангарчээ. ойрын зайд залуу бол гангарах л юм байна. Харин Путин монгол мориор алс явахаар тооцжээ
2019-04-23
Зочин:
ПУТИН-КИМ уулзалт 2 орны ард түмний сайн сайханы төлөө хийгдэж буй үр дүнтэй уулзалт болох нь тодорхой, Хойд Солонгостой цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж ЗРК С-400 хэд хэдийг байрлуулсан байхад АНУ өөрөө зугтаж алга болно.
2019-04-23