"Исламын улс" бүлэглэл Шри Ланк дахь халдлагыг захиалсан уу
2019-04-24

Шри Ланкийн ерөнхий сайд Ранил Викрамасингх өнгөрөгч ням гаригт болсон аймшигт халдлагатай холбогдуулан мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд "Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байна. Гэхдээ энэхүү халдлагатай гадаадын алан хядах бүлэглэлүүд оролцсон байж болзошгүй. Бид алан хядах Исламын улс бүлэглэл оролцсон эсвэл захиалга өгсөн хэмээн сэрдэж буй" гэж мэдэгджээ. 

 

 

Халдлагын ард  "National Thowheed Jamath" гэх жихади бүлэглэл байж болзошгүй хэмээн эрх баригчид үзэж байгаа ч уг мэдээллээ баталж чадахгүй байна. 

 

Тус бүлэглэл "Исламын улс"-тай холбоотой ажилладаг ба Шри Ланкийн эрх баригчдын хар дансанд багтсан террорист бүлэглэл гэнэ. 

 

Улаан өндөгний баяртай давхцсан энэхүү халдлагаар амиа алдагсдын тоо хэдийнэ 312-д хүрчээ

 

Эмнэлэгийн тусламж авч буй 500 гаруй хохирогчийн заримынх нь биеийн байдал тун муу байгаа ба сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин