Барак Обамаг хөнөөхөөр төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ
4-24

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо экс Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр "United Constitutional Patriots" бүлгэмийн тэргүүн Ларри Митчелл Хопкинс гэх 61 настай эрэгтэйг саатуулсан байна. 

 

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Обамаг хөнөөхөөр төлөвлөж, бэлтгэл сургуулилт хийж байжээ. 

 

Харин тус бүлгэмгийн гишүүд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон тэрбумтан Жорж Соросын амь насыг хөнөөхөөр төлөвлөж байсан гэв.

 

Холбооныхон өнгөрөгч амралтын өдөр АНУ-Мексикийн хилийн орчмоос тэднийг баривчилсан аж. 

 

Гэхдээ Хопкинсийн өмгөөлөгч Келли О'Коннелл дээрх таамгийг эрс үгүйсгэжээ. Хопкинс болон гишүүдэд ямар шийтгэл ноогдуулах нь тодорхойгүй юм. Хопкинс "АНУ-ын үндсэрхэг үзэлтнүүд Обама, Хилари болон Соросыг хөнөөхөөр төлөвлөж байгаа" гэж хэлсэн байна. 

 

Нью Йорк хотын шүүх Хопкинсийг хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр яллахаар төлөвлөжээ. 

 

Холбооны мөрдөх товчоо хоёр жилийн өмнө л "United Constitutional Patriots" гэх бүлэглэл байдгийг илрүүлсэн аж. Тус бүлэглэлийн овоо хараа ихэвчлэн АНУ-ын Ерөнхийлөгч нар болон өндөр албан тушаалтнууд байдаг талаар гэрчүүд өгүүлжээ. 

 

Тусгай албаны ажилтан Дэвид Габриэл "Тус бүлэглэл ойролцоогоор 200 гаруй гишүүнтэй. "АК 47" болон бусад галт зэвсэгтэй" гэж мэдэгджээ. 

 

Хопкинс өмнө нь 1996 болон 2006 онд галт зэвсэг хадгалсан хэргээр шийтгэл авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин