Маргааш автомашины хөдөлгөөнийг ингэж хязгаарлана
2019-04-24

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдрөөс эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Харин маргааш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.

 

Тодруулбал 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагт 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажиллагааг НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулна.

 

Иргэд нийслэл даяар нэг цаг, нэг минутад нэгэн зэрэг бүх автомашиныг зогсооно хэмээн ойлгоод буй. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахдаа автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн зуны хуваарийг мөрдөх аж. Шаардлага гарвал тойргийг тэлэх гэнэ.

 

 

Зуны бүсчлэлд Геологийн төв лабораторийн уулзвар, Саппорогийн тойрог, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Цайз захын уулзвар, ХСИСургууль, ХААИС-ийн уулзвар,  Их тэнгэрийн уулзвар, Яармагийн гүүрээс дотогш хүрээг хамруулдаг. Ингэснээр  Саппоро төвөөс зүүн тийш буюу Зүүн 4 зам хүртэл, хойноосоо урагш буюу 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл өглөөний 07:00 цагаас 09:30 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн үг юм.

 

Тэгэхээр Таваншард амьдардаг иргэн 22-ын товчоо, Баянхошуу, Нисэх, Сонсголон руу ажилдаа автомашинаараа явж болно. Харин МУИС-т сурдаг оюутан автомашинтай хичээлдээ ирэх боломжгүй. Гэхдээ өглөөний 07.00 цагаас өмнө автомашинаа унаж ажил, хичээлдээ явах эрх хүн бүхэнд бий.

 

Мөн Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манайх шиг амар тайван оронд гамшгийн дохиогоор сургуулилт хийж муу ёрлолоо гэх өндөр настантай гудамжинд таарлаа. Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа  байр байшингийнхаа гадна талбайд гарч жагссанаас биш жинхэнэ аваарын дохиогоор  аюулгүй байдалд жагссан удаагүй амар тайван эх оронтой ард түмэн. Тиймдээ ч гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах тухай огтхон ч мэдлэггүй гэж хэлж болно. Гэтэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн аюул нүүрлээд байгааг Онцгой байдлын албанаас мэдээлж байна.

 

Тиймээс ч өнөө жил Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг өргөн хүрээнд зохион байгуулж буй юм. Иймд иргэд, олон нийтийг автомашины хөдөлгөөнийг хязгаарлан ажил хичээлээс минь хоцроолоо хэмээн төвөгшөөлгүй идэвхи, санаачлагатай, хүлээцтэй хандахыг уриалж байна.

 

Мөн ажилдаа ойрхон гэртэй бол өнө эртний дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шиг тааваар гэлдүүлсээр хүрч очоорой. Ажил, гэр зайтай ч үнэгүй фитнесс хийнгээ ганц өдөр алхвал ч алхана даа...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tugjirch tsag aldah hetsuu.margaash yer ni nileen tugjireh bh.yalanguya ugluu
2019-04-24
Yum unshaad oilgodgui erguu pisda we. Gazar hodlolt bolj magadgui uchras l hiigd bnshude. Daraa ni uilan dugaraad baiw
2019-04-24
яаая даа байз энэ мэргэн ардыг
2019-04-24
UNEGUI YUM GEJ HAA BAISIIN. UNEGUI FITNESS CH GEH SHIG TSAG HUGATSAA CHIN UURUU UNELJ BARSHGUI UNLEMJ SHUU DEE.
2019-04-24
Yum unshaad oilgodgui erguu pisda we. Gazar hodlolt bolj magadgui uchras l hiigd bnshude. Daraa ni uilan dugaraad baiw
яаая даа байз энэ мэргэн ардыг