Биткоинд хууртсан Япон тэрбумтны ХАРУУСАЛ
2019-04-24

Японы хамгийн баян эрхмүүдийн нэг "Софтбанк" группын үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон цахим төгрөг буюу биткоиноос болж, их хэмжээний хохирол амссан талаар "www.foxbusiness.com" сайт мэдээллээ. 

 

 

2017-2018 он бол биткоины эрин үе байсан иргэд хялбар аргаар баяжихын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байв. 

 

Тэгвэл энэ үеэр Япон тэрбумтан биткоинд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч алдагдал хүлээсэн байна. 

 

Энэ талаар түүний ойрын эх сурвалж, Америкийн "Wall Street Journal" сэтгүүлд мэдээлсэн байна. Эх сурвалж "Масаёши Сон саяыг хаяж, тэрбумыг олохыг хүссэн ч алдагдал хүлээсэн. Тэрбээр цахим төгрөгөөс болгоомжлохыг ойрын хүрээлэлийнхэндээ сануулж, уриалсаар байгаа" гэж ярьжээ. 

 

Масаёши Сон 2017 оны арваннэгдүгээр сард биткоины ханш оргил үедээ хүрч байхад хамтрагчийнхаа үгэнд итгэж, хөрөнгө оруулалт хийжээ. 

 

Хэвлэлээр цацагдаад буй уг мэдээлэлтэй холбоотойгоор "Софтбанк" групп ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Түүний нийт хөрөнгө 24 тэрбум ам.доллар ба Японы хоёр дахь баян эрхэм юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manai itgel baynaas doloondor ymaa tiim ih horongotei bj hotooj
2019-05-01
Erka:
Ene setguulchi yag yunii tuhai bichsenee oilgoj bgan boluudaa huurhii yamarhuu yum bga boldoo damjiichaad iiimerhuu durakuud delhiideer heden ter bumaaraal bga shd demii yum bichij suuh yuma
2019-04-30
Зочин:
Ханш унахын өмнө юум байна л дааа
2019-04-28
Ккк нээх ялгаагүй бсан бхоо манайхан дээрдэх үүү
2019-04-25
Зочин:
Тэр мөнгөө ядаж манайд тодорхой хяналттайгаар хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсан бол ч.
2019-04-24
Ккк нээх ялгаагүй бсан бхоо манайхан дээрдэх үүү