МАН-ын бага хурал энэ сарын 29-нд болно
2019-04-24

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар бага хурлаа хуралдуулах товыг хэлэлцсэн байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдахаар бэлтгэл ажил сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа. 

 

Энэ долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуулийн хороо, хэсгийн хороог аймаг сумдад байгуулах ажил явагадж байгаа. Тавдугаар сарын нэгний дотор сонгуулийн төв байгууллагад сонгуульд оролцох эсэхээ илэрхийлэх юм.  

 

Тиймээс МАН энэ сарын 29-нд бага хурлаа хуралдуулахаар товложээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин