Лус тахихад сайн
2019-04-25

Аргын тооллын 4 дүгээр сарын 25. Бархасвадь гараг. Билгийн тооллын 21. Хаврын адаг шар луу сарын гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана.

 

Тухайн өдөр хулгана, бич, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

 

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин