Чуулганы хуралдаан завсарлалаа
2019-04-25

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Усны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах төслийг баталж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах Түр хороо байгуулж, Элчин сайд эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. 

 

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг үдээс хойшхи хуралдаандаа цагтаа ирэхийг анхааруулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин