ШУУД: Хэргийн газраас шууд дамжуулж байна
2019-04-26

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2019.04.26/ буудуулж нас барсан байж болзошгүй цогцос олджээ.

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Толгойноос нь цус гоожсон байдалтайгаар хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Яг одоо төвийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг, шалгалтыг хийж байна. Одоогоор буудуулж нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Үзлэг, шалгалтын дараа үүнийг тодорхой болгоно” гэсэн юм. 

 

Хэргийн газраас шууд дамжуулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин