Жеймс Бондын шинэ ангид ХЭН, ХЭН тоглох вэ
2019-04-26

Тагнуулч Жеймс Бондын тухай өгүүлэх 25 дахь кино өчигдөр албан ёсоор зураг авалтаа эхлүүлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Зураг авалт болох эхний зогсоол бол Ямайка улс аж. Гол хэсгийн зураг авалтууд Европын орнуудад болно. 

 

Гол дүрийг, Британийн нэрт жүжигчин Даниэл Крэйг дахин бүтээхээр болжээ. Тэрбээр ийнхүү тав дахь удаагаа тагнуулчийг дүрийг бүтээж буй юм.

 

Крэйг "энэхүү цувралын дараагаас дахин тагнуулчийн дүрийг бүтээхгүй" гэж "CNN" агентлаг өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. 

 

Тус кинонд Рок од Фрэдди Меркуригийн дүрээрээ "Оскар"-ын Шилдэг эрэгтэй жүжигчин" номнацийн эзэн болоод буй Рами Малек тоглохоор болсон гэнэ.

 

Малек, тагнуулчийн гол өстөн буюу шинэ технологиор бүтээсэн аюултай зэвсгийг гартаа оруулж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхээр зэхэж буй хорон санаатны дүрийг бүтээхээр болжээ. 

 

Харин Бондын дурлалт бүсгүйгээр Ана де Армас, Наомие Харрис нар сонгогдсон байна. 

 

Кино ирэх 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд нээлтээ хийнэ. 

 

Уг цувралын найруулагчаар Кари Жожи Фукунага, продюссероор Барбара Брокколи, Мишель Уилсон нар ажиллахаар болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин