Осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж гаргахыг уриаллаа
2019-04-26

"Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030" салбар дундын үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Уг үндэсний чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр:

 

-Осол гэмтлийн улмаас иргэд цаг бусаар амиа алдаж байгаа сэтгэл эмзэглүүлэм тоо баримт байна. Үүнд бид анхаарал тавих цаг болсон. Хүний аминаас илүү эрдэнэт зүйл гэж хорвоо ертөнцөд байхгүй. Засгийн газар осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Ажлууд хийгдээд явж байгаа ч осол гэмтлийн тоо буурахгүй байна. Иймээс осол гэмтэл буурахгүй байгаа шалтгааныг зөв тогтоох, салбар хоорондын уялдааг хангах, ард иргэдэд сэрэмжлүүлэх тодорхой зөвлөмж гаргахыг уриалж байна.

 

Дайн байлдаагүйн мөртлөө олон хүн осол аваараар нас бараад байгаа асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Тийм учраас өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин